top of page

ШВЕД улсад шинээр ирэгсэд болон энэ улсыг Монголоос сонирхогчид анхан шатны зөвлөлгөө

  • Skribentens bild: Bilguun Dulamsuren
    Bilguun Dulamsuren
  • 1 maj 2014
  • 9 min läsning

За энэ удаагийнхаа бичлэгээр шинээр ШВЭД улсад ирэгчид болон энэ улсыг Монголоос сонирхогчид анхан шатны зөвлөлгөө маягийн юм бичье гэж бодлоо. яагаад гэвэл Монголоос маань маш олон хүн мэссэнжэрээр холбогдож цалин мөнгө н яадын, юу хийдгийн , амьдрал ямар уу гэх мэт олон асуулт асууж байгаа болхоор тэр хүмүүст жаахан ч гэсэн дэм өгөх үүднээс энэ бичлэгээ чадан яадан бичие өө.Мөн манай хуудсанд like дарсан хүмүүсийн бараг 70н хувь н Монголоос байгаа болхоор тэд нарта жаахан ч гэсэн мэдээлэл өгөх нь зөв болов у гэж бодлоо. Нэг зүйлийг хэлхэд зарим уншигчид маань яруу найргийн авьяасгүй ,уянгын халилгүй, найруулаггүй, үсэг, утгын алдаатай бичсэн бна нтр гэд олон юм бичэд байдин шүү. Би гэдэг хүн чинь та нарын л адил хар бор хүн , сэтгүүлч мэтгүүлчийн дамжаа сургуульд нэг өдөр ч суугаагүй хүн шүү ,Зүгээр л чадах ядахаараа л мэддэг зүйлээ мэддэгүй нэгэндээ хүргэх гэж яваа хүн гэдгийг ойлгоорой Монголчуудаа гэж. За эхэллээ .... За энд хүмүүс янз бүрийн аргаар л ирнэ, Голцуу шэнгэний визээр, жуулчин маягаар ирж байгаа байх, Мөн ажилын гэрээ буюу энд ажил олгогчоо олсон тохиолдолд энд 2 жилийн цааш н сунгагдах боломжтой визээр ирж байгаа авчиг... яг энд таньдаг хүнгүй холбоо сүлбээгүй хүмүүс тэр визээр ирнэ гэж естой гонж.. Тэр визийг хүмүүс яаж авч байна бэ гэхээр юуны түрүүнд энд ямар нэгэн аргаар ирчихсэн, ажил хийдэг, даргынхаа итгэлийг н олчихсон хүмүүс л , даргатайтайга ярьж тохироод бүх бичиг баримтаа бүрдүүлээд өргөдлөө цагаачлалын газар л уу явуулсаны дараа швэд улсыг орхиод ихэвчлэн Бээжингээс очиж хариугаа аваад энд буцаж ирж байна. Эсвэл өөрсдөө даргийнха тархийг барьчихсан хүмүүс хамаатан садангаа татахаар болвол шууд Монголд байгаа хүмүүсийнхээ өргөдлийг эндээс бөглөөд виза н гархаар шууд Бээжингээс авхуулад аваад ирж бн. Гэхдээ өөрөө маш сайн ажилдаг , даргийнхаа итгэлийг олсон, байгуулагад н үнэхээр сайн ажилдаг ажиллах хүч хэрэгтэй байгаа газар л ийм юм хийж өгнө, Энэ виз нь уг н тун таатай нөхцөлтэй виза юм бга юм.Эхлээд ингээд 2 жилийн хугацаатай ирчихнэ, тэгээд эндээ байж байгаад 2 жил нь дуусах дөхөөд ирхээр дахиад сунгуулах өргөдлөө өгөөд дахин 2 жилийн виз аваад 4н жилийн дараа бүүр уртаар амьдрах өргөдлөө өгөөд байнгын оршин суух эрхээ авчихсан хүмүүс бас зөндөө болж байна,. Хамгийн гол н дарга чинь л татвараа яс төлдөг , эрүүл мэндийн даатгал янз бүрийн даатгалуудыг чинь яг л төлдөг байхад асуудалгүй виз чинь сунгагдаад байнаа л гэсэн үг. Дарга нь жоохон нарийн, элдвийн татвар даатгалаас бултсан энэ тэр газар бол естои гонж, 2жилийн дараа баяртай л гэнэ, ёстой худлаа юм байна лээ шү, Яаж ч давж заалдаад ,цалингаа нэмээгүй, эмнэлгийн даатгал, тэтгэврийн даатгал энэ тэр төлөөгүй бол тэгэд л өнгөрөө юм байна лээ. Тэгэхээр шинээр ажилын гэрээ хийж байгаа , нэг 2 дахь жилдээ явж байгаа нөхдөд энийгээ нэг анхаарахгүй бол болохгүй шүү. Ингэж бас Монгол ругаа буцсан хүмүүс ч зөндөө бий, за энэ ч яахав арай тусдаа асуудал. Одоо жуулчины визээр ирсэн болон ирэх гэж байгаа хүмүүсийг юу хүлээж байгаа талаар жаахан дурдья. Монголоос хэд хоногийн хугацаатай визтэй ирнэ, тэр н дуусангуут швэд улсад 72 н цагийн дотор та цагаачлах буюу цагаачлах өргөдлөө өөрийн биеээр цагаачлалын албанд аваачиж өгөх естой гэж байгаа. Эс тэгвээс та дараа нь цагдаад баригдвал шууд нутаг буцах аюултай болно.(Монголоос зарим нэг хүн холбогдоод цагаач гэж юу юм? Заавал тийшээ очих ёстой юмуу гээд асуугаад байгаа , ёстой гэж хэлье, Заавал очих ёстой, Тэгж байж чи энд хууль ёсоор түр бөгөөд бүр амьдрах эрх чинь нээгдэнэ) Гэхдээ манайхны зарим баригдатлаа гээд л хугацаа хожих гээд л явчиxна. Тэгээд явж байгаад яг баригдангуута өчигдөр ,уржигдар ирлээ гэд л тэрийгээ баталж нотолж чадвал цагаачлах эрх нь нээгдэж байгаа юм. За тэгээд цагаач хүсхэд чинь эхлээд, зам ярилцлага гэж бидний хэлж заншсанаар, хаагуур хэнтэй ,яаж , яах гэж энд ирэвээ гэж цагаачлалын албаны ажилтан танаас асууна. Дараа нь хэд хоногийн дараа аз байвал нэлээн хэдэн сарын дараа Их ярилцлаганд дуудна. Манайхан бол ер нь сайхан худлаа хэлнэ дээ. Жинхэнэ үлгэр зохионо. Сүүлдээ бүр цагаачлалийн албаны хүмүүс н -За үлгэрээ ярь гэдэг болцон юм бишүү бараг л. Арга ч үгүй юм даа. Манай Монгол шиг тайван сайхан оронд ямар юмныx нь тийм хэцүү алж хядах гээд л хөөгөд байв гэж. Энд бол голчлон дайн байлдаантай газараас дүрвэж ирсэн нөхдүүдийг буюу бидний хэлж заншсанаар халтаруудыг иx авна. Монголчууд бол үлгэрээ зохиож байгаад л орно доо. Тэр ч улсын их хурлын гишүүний туслах байсан, тийм ч Даяар Монгол гэх мэт хөдөлгөөны гишүүн байж байгад тийм ч НО-г н гаргад ирсэн чинь цагдаад танилтай хахууль аваад намайг хилс хэрэгт хийх гээд байна,алах гээд байна гэх маягийн л юм ярина. Хүүхнүүд нь болхоор Монголд чүхэндүүлээд, замын турш чүхэндүүлсээр байгаад ирлээ энэ тэр гэж ярина. Нэр усаа солиж орно, паспорт хүртэл шинээр хийлгэцэн Балдан гуай чин Болд болчихсон л тууж явна. Тэр паспорт энэ тэр хуурамчаар хийдэгийг бүр таслан зогсоох хэрэгтэй байгаа юм да. Монголын л нэр хүнд унаж байгаа шүү дээ. Мөн тамга тэмдэгтэй цагдаагын зарлан дуудах хүртэл зарна. Тэрэн дээр нь нэр усаа бичээд нотлох баримт маягийн юм болгож үзүүлнэ. Таньдаг сэтгүүлчээрэ нэг сонины буланд бичүүлнэ . Эсвэл би гомо, лэсби ,Монголд ад үзээд байна энэ тэр гэх мэт есөн жорын л арга хэрэглэнэ дээ. За тэгээд яг ярилцлагаараа амьдрах эрх авсан хүн гэвэл үнэхээр ховор . 100д 1 гэж ойлгож бараг болно. Гол нь тэгж заваарч жонхуурж байгаад цаг хожиж байгаа юм. За тэгээд үсрээд 2 жил л цагаанаараа байна.Цагаан байх хугацаанд сар бүр цагаачлалын байгууллага том хүнд сар бүр 1800 крон буюу 230 орчим доллар өгнө,Xүүхдэд 1050 кр буюу 150 орчим доллар өгдөг шиг санаж байна. Мөн гадуур шалгалт энэ тэрд үзүүлэх Лма буюу ID карт өгнө. Тэр карт дээрээ ажилын эрх гэж нэг үсэг дарчина. Тэрийг нь ажил олгогчид үзүүлээд яваад байхад бол ажил олдох магадлал өндөр болж байгаа юм. Ямар ч үзүүлэх харуулах юм байхгүй бол бас ажил олж хийхэд хэцүү. За тэгэд цагаан байх хугацаанда л гайгүй ажил олж эзнийхээ итгэлийг нь олж , ажлын гэрээ энэ тэр хийх юм бодож эхлэнэ дэ . Цагаанаар бол ер нь нээх удахгүй, тэгсгээд л харлана да. (Урьд цагт буюу 10ад жилийн өмнө бол шал ондоо байсан , ядаж 1 жил цагаан, заримдаа 2, 3 н жил ч цагаанаараа байгаад байж болдог байсан, одо бол асуудалыг 3н сард багтааж шийднэ гэдэг л болцон гэсэн). Цагаачлалын байгуулага нөгөө их жонхууг чинь авч судалж үзэж үзэж , за таныг манайх хүлээн авах боломжгүй юм бнаа. Татгалзлаа,тэдэн сарын тэдэнд ирээрэй нутаг буцаана л гэнэ. Тэгхээр манайхан за гэж гараад л хэзээ ч эргэж очихгүй. Эндхийн хууль нь товлосон цагтаа буцаагүй, харлаад алга болцон хүнийг дахин цагаачлах эрхийг нь 4н жил хаачихна. Манайхан 4 н жил бултаж зугтаж энэ тэрүүгээр явж байгад л дахиад л орно. Гэр бүлээрээ үр хүүхэдтэйгээ ирсэн хүмүүст бол ерөнхийдөө маш нааштай хандана. Эхний цагаачлалд угаасаа амжилт олохгүй тэгсгээд л харалчина, Харин 2 дахиа цагаачлах үед нөгөө жаахан байсан хүүхдүүд чинь цэцэрлэг сургуульд яваад швэд хэлээр энэ тэр ус цас болчихсон, байгаа орчиндоо сүрхий дасчихаад ороод ирнэ дэ. Энд хүүхдийн эрхийг маш өндөрт авч үзнэ. Хүүхдийн орчинг сольж болохгүй , Сольвол амьдрах чадвар нь муудна . буцаж очоод үеийхнээсээ хоцроно энэ тэр гэх үндэслэлээр байнгын оршин суух эрх авах нь маш их болж байна сүүлийн үед. Xарин хүүхэдтэйгээ ирхэд хамгийн том проблэм н байрны асуудал гэдгийг миний урд талын бичлэгээс ойлгосон байх. Харин хүүхэдгүй ганцаара юму эхнэр нөхөр 2уулхнаа ирсэн бол бараг л ямар ч найдваргүй дэ . 10аад н жил болж бгаа 3 дахаа цагаачаар орж байгаа сингэл хүмүүс ч бас байна. Тэгхээр естой хүүхдийн тэнгэр л харж үзэж байгаа юм да ..Тийм учираас наашлах гэж байгаа бол үр хүүхдээ аваад ирсэн л өлзийтэй, Хэрвээ хүүхдээ орхиод ирвэл дараа нь хүүхдээ авах гэж бүүр илүү их мөнгө төлнө . Тэр нь ч тэгээд тийм найдвартай биш. ер нь бол дараа дан ганц хүүхэд авчирхад бөөн эрсдэл. .. Аан мөн сайн ах эгчийн буянаар шууд ажлын гэрээгээр ирцэн нөхдүүд ч их бий. Иймэрхүү зовлон мэдэхгүй таахалзах нь ч бий...Xарин сүүлийн үед цагаачаар ороод 4н сар татвараа төлсөн тохиолдолд ажлын гэрээнд хамрагдаж болдог болсон гэж яриад байгаа. тэрнийг сайн санаат орчуулагч нар юмуу цагаачлалын албатай ойрхон ажилдаг хүмүүс сэтгэгдэл хэсэгт үлдээж болно шүү. За цалин мөнгө ажлын олдоцийн талаар хэдэн юм бичье, Манайхан ямар ажил голцуу хийдэг вэ гэхээр эндхийн хужаа restauran-уудад их ажиллана аа. суши тогооч , халуун хоолны тогооч ,дискар буюу аяга таваг угаагч, зөөгч , за тэгээд зочид буудал, дэлгүүр, усан онгоцны цэвэрлэгээнд хүүхнүүд маань их хүч үзнэ. Барилгын туслахийн ажил, өвөл бол цас цэвэрлэгээний ажил,, сонин тараах ажил, бараа түгээлтийн ажил, агуулахын ажил гэх мэт ажлууд их хийнэ. Цалин бол мэдээж ажлын нөхцөл , цагийн урт богино, дарга эздүүдээсэ хамаарад янз бүр. Жишээ нь суши тогоочийн цалин 14000кроноос дээш хэд ч байж болно гэхдээ дундаж нь 17000крон. швэд эзэнтэй ч юму эсвэл арай өгөөмөр хужаа эзэнтэй газар бол 18000, 19000, 20000ийг гар дээр нь төлөх бий. 1 швэд крон Монгол 270орчим төгрөгтэй тэнцэнэ эсвэл 1доллар 8н швэд кронтой тэнцэнэ гэхэр 4н сая500маянга орчим төгрөгний цалин аваад байгамуу да бараг л . Гэхдээ мэдээж тийм амар ийм их мөнгө авахгүй , ажлын цаг нь их уртаа, ихэвчлэн өглөө 9-өөс орой 9 бүр 10 , бүр 11 хүргэх нь ч бий. Долоо хоногт 1 л амрана ихэвчлэн. Тэгхээр бас амьдрал үнэн утгагүй болно, өглөө гарад л шөнө шахуу орж ирнэ. Ар гэр хүүхэд шуухад мартагдана. Эхнэртэйгээ шөнө л харанхуйд хальт уулзана xо xо, за за хэтрүүлчлээ , гэхдэ бараг л үнэн шүү. Дээрээс нь зарим н элдвийн насан туршийн алэргитэй болно, бие хаа нь муудна. Суши тогооч бол ер нь хамгийн өндөр цалин авдагтаа орно, за тэгээд л дискар буюу аяга таваг угаагч 8аас 12000 орчим авна, бас л адилхан урт цагтай. Буудал усан онгоцны цэвэрлэгээнийхэн бол ер нь маш бага авна. Хамгийн гол нь дунд нь халтарууд ажилаад байга юм. Халтарууд нэг цэвэрлэгээний компани нээгээд л энд тэндхийн буудал дэлгүүр ер нь бүх албан газаруудтай гэрээ хийчиж байга юм, нэг цагийн цэвэрлэгээний үнээ 220 кр орчимоор бодож гэрээ хийнэ. Тэгээд Монголчуудыг ажилд аваад 1 цагийн 50 крон л өгнө, зарим нь бүр 30хан крон өгдөг гэж дуулж байсан юм байна( дээхнэ үед) одоо арай гайгүй болоо байлгүй дэ. За тэгээд дээшлээд цагийн 100кр орчим авна. буудал бол арай гайгүй, урт цагтай, 8н цаг цагын 50иар гэж бодход өдрийн 400, сарын 22 өдөр ажиллаа гэхэд 9000 орчим л авна. Гэхдээ яг ингэж тогтмол ажил олно гэвэл бас хэцүү, Бараг л дэлхий тойрчдог ажил ч байна. өглөө 5 н цагт босод нэг дэлгүүр 2 цаг дараа нь нэг оффис 2 цаг, дараа нь нэг айл 1 цаг орой нь нэг эмнэлэг 3 цаг гэж явдаг ч хүмүүс их байдаг. Тэгж явж явж 6000кр орчим авдаг хүн ч бий. Швэд эзэнтэй газар бол шал өөр. Үнэлгээ өндөртэй ,хүний хөдөлмөрийг үнэлж чаддаг улс. Уг н ажлын олдоц 5н жилийн өмнө бол гайгүй их байсын, Сүүлийн хэдэн жил Чэx, Унгараас монголчууд наашаа цувж байгаа. 6. 7н жилийн өмнө эндхийн Монголчууд 1000 хүрэхтэй үгүйтэй байсан одоо 6000 орчим гэсэн албан бус судалгаа байдаг . Нэг Монгол хүний муухай занг хэлхэд, нэг монгол ажилаж байгаа газар очоод шууд эзэнтэй нь уулзаад, би танайд энэ нөхрөөс хямд ажиллая тэгэх үү энэ тэр гэж нэг нэгнийгээ алдаг, өөрсдийнхөө нэр хүндийг ч унагадаг увайгүй нөхдүүд бас мэр сэр бий.Миний нэг таньдаг хүний ажилдаг газар ийм явдал болсон гэсэн, Дарга нь танилыг маань дуудаад танайхан яагаад ийм юм бэ гэж асуусан гэсэн, Онигоотой. Зарим н ч бүүр цайцан явж байдаг бололтой. Хүний газар өөрийн биш юмаа гэхэд Улсынхаа нэр хүндийг бодмоор юм да зарим нэг эрүүл галзуу нь мэдэгдэхгүй нөхдүүд. .Олон газар явж ,зовлон үзсэн байж болно гэхдээ л ингэж цагаандаа гарж болохгүй шү дэ. Мөн энд тэнд ажлын болон байрны сураг гархаар нэг нэгэндээ зардаг хүмүүс ч бий, иймэрхүү асуудал сүүлийн үед их гарч байгаа да. за энэ ч яахав. За ер нь бол швэдэд зардал өндөр гэдгийг манай урдны нийтлэлээс энэ тэр жаахан ойлгосон байх, байранд гэхэд л 1 өрөөнд 4000 орчим. дангаара амьдрана гэвэл 7000 аас 9000 орчим крон дээрээс н тог интэрнэт, гар утасны нэгж, суурин интэрнэт ,нийтийн тээврийн билэт н гэхэд л 790крон буюы 100 $ , хоол хүнсэнд л гэхэд 2 хүүхэдтэй айл сард 4000 орчим крон, , элдвийн даатгалууд гэх мэт зардлаа хасхаар нөгөө их цалин чин тэгсгээд л дуусна. . сар бүр Монгол руу 500 $ явуулдаг хүн бол ер н их мундагтаа орно шүү. Жишээ н иргэн Дорж гэхэд л сард арай гэж 100 доллар явуулж үлдэснээр н энд өөрийгөө л аргацаана. Бүүр ажил олдохгүй байсаар байгаад энд байрныхаа мөнгийг ч төлж чадхаа байгаад Монгол буцсан өчнөөн хүн бий. естой л тэр газарын тэнгэр мэднэ гэгчээр азтай одтой яваа аавын хүүхдүүд ч бий, аргацааж яваа хүмүүс ч бий ,аргаа бараад бүр буцсан н бий. Миний бодлоор бол өөрөө их сэргэлэн, хүмүүстэй нийтэч бөгөөд тусч, эелдэг сайхан ааштай ,зөв бодолтой, хамгийн гол н үнэнч , аливаа ажилыг сэтгэлээсээ хийдэг байвал болчих л юм шиг бган. Хүнийг худлаа ашиглах гэсэн, жаахан томорчоод(томорхоо ч хат дөө ,жаахан удхаара гэхимү да xэ xэ ) дуугархаа байчдаг, өөрийгө лаг гээд бодчихсон, Монголд байхдаа тийм ч инжэнэр ийм ч дарга явсан нтр гэж саадаг (энд бол бүгд л яг адилхан ) ,суусан газрааса шороо атгахыг урьтал болгосон, шуналтай ,эсвэл хэт нарийн, эсвэл худлаа баярхуу, хов жив ярьсан хүмүүс ч мэр сэр бий.Мөн ажиллаж байгаа газраасаа жижиг сажиг юм хулгайлж баригдах, мөн хүнсний дэлгүүрээс бол байнгын шахуу хулгай хийдэг Монголчууд их шүү. Битгий ийм жаахан юмаар хөөцөлдөл дөө. 30, 40 кроны шампунь саван хулгай хийгэд, баригдаад Монгол явна гэсэн зорилготой ирээгүй л баймаар. Одоо ялангуяа хүнсний дэлгүүрүүдээр энгийн хувцас өмссөн сагс барьсан хамгаалагчид өдөр бүр явж байгаа. Хүндээ битгий хөнгөнөөс өг л дөө зарим нэг хумслагч хүмүүсээ. Гэхдээ хүн хүний араншин болоод амьдрал , амьдраx стил өөр. Харин энэ швэд улс, урт он цагийн аясанд тиймэрхүү хүмүүсийг нэг л хэвийн адилхан болгоно. Тийм нийгэмтэй юм. Мөн xамгийн гол н хүний нутагт ядаж нутаг нэгтэнтэйгээ тааралдвал мэндэлчдэг, боломж байвал тусалчдаг, Монгол гэсэн сайхан тэнэгэр уудам орноороо бахархсан , Монголынхоо нэрийг хаана ч явсан муугаар гаргахгүйгээр бодож явбал уг н сайн сан даа. Зарим нэг нөхөд хужаа н юму хулгайч н ч юмуу мэдэгдэхгүй, хамартаа баас түрхцэн юм шиг ярвайсан хүмүүс бас их байдаг шүү, Ядаж Монголчууд минь хоорондоо мэндтэй устай яв л да гэж хүсье дэ. За энэ хүрээд энэ удаагийнхаа бичвэрээ зогсооё. Дараагийн бичвэрээрээ эндхийн бүх даатгалуудын систэм, бид бүхэнд хэрэгтэй, эрх үүргийн талаар оруулах болно.

 
 
 

Comments


Featured Posts
Recent Posts
Archive
Search By Tags
Follow Us
  • Facebook Basic Square
  • Twitter Basic Square
  • Google+ Basic Square

© 2015 by Sainbat Tsoodol

 

  • Facebook Round
  • Twitter Round
  • YouTube Round
  • LinkedIn Round
bottom of page