ШВЕДИЙН МУЗЕЙД МОНГОЛЫН ХОЛБОГДОЛТОЙ 9000 ГАРУЙ ҮЗМЭРҮҮД ХАДГАЛАГДАЖ БАЙНА
- Bilguun Dulamsuren
- 18 juli 2015
- 1 min läsning
Шведийн Угсаатны зүйн музей, Армийн музей, Дэлхийн соёлын музей зэрэг томоохон 5 музейн сан хөмрөгт Монголын холбогдолтой нийт 9000 гаруй үзмэрүүд хадгалагдаж байдаг ажээ. Тус Элчин сайдын яамнаас энэхүү үзмэрүүдийн талаарх мэдээллийг нэгтгэх ажлыг эхлүүлээд байгаа бөгөөд цаашид Швед болон Скандинавын орнуудад хадгалагдаж буй Монголын түүх соёлын үзмэр, дурсгалт зүйлсийн талаарх дэлгэрэнгүй судалгааг гаргах, улмаар түүхч, эрдэмтэн, судлаачидтай хамтран ажиллаж, дээрх орнуудтай соёлын хамтын ажиллагаа хөгжүүлэх чухал ач холбогдолтой ажил болно гэж үзэж байна. Жич: Зурагт Шведийн Хааны нэрэмжит зэвсгийн музейд хадгалагдаж буй 15-р зууны үеийн Монгол баатрын төмөр дуулга.
Comentários