ЭЛЧИН САЙД НУТАГ НЭГТНҮҮДДЭЭ ТАЙЛАГНАВ
- Bilguun Dulamsuren
- 18 juli 2015
- 1 min läsning
Монгол Улсаас Шведийн Вант Улсад суугаа ЭСЯ, Швед дэх Монголчуудын Үндэсний Холбоотой хамтран зохион байгуулдаг “Швед дэх Монголчуудын өдөрлөг”-ийн ээлжит арга хэмжээ өнгөрсөн Бямба гарагт болов.
Энэ удаагийн өдөрлөгт Шведийн Улаан Загалмайн Нийгэмлэгийн ажилтан, хатагтай Тоне Голанд урилгаар оролцож, бичиг баримтгүй оршин сууж байгаа гадаадын иргэд Швед улсын эрүүл мэндийн байгууллагуудад хэрхэн хандах, эмнэлэгийн үйлчилгээнд хэрхэн хөнгөлөлттэй хамрагдах, түүнчлэн Шведийн холбогдох хууль, тогтоомжид орж буй өөрчлөлтийн дагуу бичиг баримтгүй иргэдийн хүүхэд цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургуульд суралцах боломж нээгдэж буй талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, иргэдийн сонирхсон асуултад хариулсан юм. Мөн өдөрлөгийн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуулийг Стокгольм хотноо хэрхэн зохион байгуулах талаар ЭСЯ-наас дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.
Comments