ШВЕДИЙН УЛААН ӨДРҮҮД БУЮУ ТЭМДЭГЛЭЛТ ӨДРҮҮДИЙН ТУХАЙ
- Bilguun Dulamsuren
- 18 juli 2015
- 2 min läsning
Шведийн амралтын буюу тэмдэглэлт өдрүүдийг улаан өдрүүд гэж нэрлэдэг бөгөөд энэ нь эдгээр өдрүүд өрнийн цаг тооны бичиг буюу календар дээр улаанаар тэмдэглэгддэгтэй холбоотой юм. Ингээд та бүхэнд Шведийн улаан өдрүүдийн талаар товч мэдээллийг хүргэж байна. 1-р сар Шинэ оны эхний өдөр – 1 сарын 1 13 дахь зул сарын өдөр (Trettonde dag jul)– 1 сарын 6 Христ мэндэлснээс хойших 13 дахь өдөр буюу Христийн адислал хүртсэн өдөр 2-р сар Бүх зүрхний баяр (Alla hjärtans dag)– 2 сарын 14 3 ба 4-р сар ”Skärtorsdag”буюу – *(Улаан өндөгний баярын өмнөх 4 дэх өдөр) ”Långfredag” буюу Урт 5 дахь өдөр – *(Улаан өндөгний баярын өмнөх 5 дахь өдөр) Улаан өндөгний баярын өмнөх өдөр (Påskafton) - *( Улаан өндөгний баярын өмнөх хагас сайн өдөр) Улаан өндөгний баярын өдөр (Påskdagen) Улаан өндөгний баярын дараах өдөр (Annandag Påsk) Христийн тэнгэрт хөөрсөн өдөр (Kristi himmelfärdsdag – *(Улаан өндөгний баяраас хойших зургаа дахь 4 дэх өдөр) Хаврын баярын өмнөх өдөр (Valborgsmässoafton) – 4 сарын 30 5-р сар Хаврын баяр (Första maj) – 5 сарын 1 6-р сар Шведийн үндэсний баярын өдөр (Sveriges nationaldag) – 6 сарын 6 Зуны дунд сарын баярын өмнөх өдөр (Midsommarafton) –*(6 сарын 19 – 25-ны хооронд таарах 5 дахь өдөр) Зуны дунд сарын баяр (Midsommardagen) - *(6 сарын 20 – 26-ны хооронд таарах 6 сарын 19 – 25-ны хооронд таарах 5 дахь өдөр дахь өдөр) 10 ба 11-р сар Гэгээнтнүүдийн өдрийн өмнөх өдөр (Allhelgonaafton)– *(10 сарын 30- наас 11 сарын 5-ны хооронд таарах эхний 5 дахь өдөр) Гэгээнтнүүдийн өдөр (Alla helgons dag) - *(10 сарын 31- нээс 11 сарын 6-ны хооронд таарах эхний хагас сайн өдөр) 12-р сар Гэгээн Лусиа-гийн өдөр (Lucia) – 12 сарын 13 Эртний цаг тооны бичигт жилийн хамгийн урт шөнөтэй өдөр хэмээн тооцогддог энэ өдөр Шведийн хүүхэд, залуучууд уг баярт зориулж хийгддэг нарийн боов ”Lussebulle” – гээ идэж, лаа асааж, Санта Лусиа дуугаа дуулж өнгөрөөдөг. Шведийн хамгийн том Лусий концерт нь Глобэнд болж өнгөрдөг ба Гиннесийн номонд хамгийн их хүн оролцсон Лусиагийн арга хэмжээгээр тодрон бичигджээ. Зул сарын битүүн буюу өмнөх өдөр (Julafton) – 12 сарын 24 Зул сарын өдөр (Juldagen) – 12 сарын 25 Зул сарын дараахь өдөр (Annandag jul) – 12 сарын 26 Оны сүүлийн өдөр (Nyårsafton) – 12 сарын 31
Comments