top of page

БИЧИГ БАРИМТГҮЙ ОРШИН СУУЖ БАЙГАА ГАДААДЫН ИРГЭДИЙГ АЖИЛЛУУЛСАН АЖИЛ ОЛГОГЧДОД ХАРИУЦЛАГА ТООЦОХ ТУХ

  • Skribentens bild: Bilguun Dulamsuren
    Bilguun Dulamsuren
  • 18 juli 2015
  • 1 min läsning

Швед улсад бичиг баримтгүй оршин сууж байгаа гадаадын иргэдийг ажиллуулсан ажил олгогчдод хариуцлага тооцож байх тухай шийдвэрийг Шведийн Парламент 2013 оны 6 дугаар сарын 13-ны өдөр гаргасан бөгөөд энэхүү шийдвэрийн дагуу хууль тогтоомж зөрчсөн ажил олгогчдод торгууль ноогдуулах, онцгой тохиолдолд 1 жил хүртэл хугацаагаар хорих арга хэмжээ авах юм байна. Түүнчлэн ажил олгогч нь хууль зөрчсөн нь тогтоогдвол тухайн аж ахуйн нэгжид улсаас олгодог хөнгөлөлт, татаасыг цуцлах ажээ. Бичиг баримтгүй оршин сууж байгаа хөдөлмөр эрхлэж буй гадаадын иргэд ажлаасаа халагдах тохиолдолд Шведийн холбогдох хууль тогтоомжийн дагуу ажилласан хугацааныхаа цалин, хөлсийг тухайн байгууллагаасаа гаргуулан авах эрхтэй бөгөөд ажилласан хугацааныхаа цалинг авахтай холбоотойгоор үүссэн маргааныг шийдвэрлэхдээ эрхэлж байсан тухайн ажилтай нь ижил төрлийн ажил, үйлчилгээнд олгогддог цалингийн доод хэмжээг 3 сараар үржүүлсэнтэй тэнцэх төлбөрийг гаргуулан авах юм байна. Бичиг баримтгүй иргэд нөхөн төлбөрийн маргааны асуудлаа шийдвэрлүүлэхэд шаардлагатай хугацаанд Швед улсад байх асуудлыг Шведийн Цагаачлалын алба зохицуулах ажээ. Шведийн Парламентын баталсан энэхүү шийдвэр 2013 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлнэ.


 
 
 

Comments


Featured Posts
Recent Posts
Archive
Search By Tags
Follow Us
  • Facebook Basic Square
  • Twitter Basic Square
  • Google+ Basic Square

© 2015 by Sainbat Tsoodol

 

  • Facebook Round
  • Twitter Round
  • YouTube Round
  • LinkedIn Round
bottom of page