Швед улсад хуулиар хууль бусаар оршин суугаа хүмүүст эрүүл мэндийн үйлчилгээ авах эрх олгож байна
- Bilguun Dulamsuren
- 18 juli 2015
- 3 min läsning
Швед улсад хуулиар хууль бусаар оршин суугаа хүмүүст эрүүл мэндийн үйлчилгээ авах эрх олгож байна
Энэхүү мэдээлэл нь хууль бусаар оршин сууж буй эрүүл мэндийн үйлчилгээ шаардлагатай байгаа иргэдэд чиглэгдсэн болно
Эрүүл мэндийн үйлчилгээ авах эрх
Швед улсад байгаа зөвшөөрөлгүй (хууль бусаар оршин суугч) насанд хүрсэн хүмүүс хөнгөлөлттэй эрүүл мэндийн үйлчилгээ болон яаралтай шүдний эмчилгээ, жирэмсний үеийн бүх төрлийн хяналт, жирэмслэлтээс хамгаалах зөвлөгөө, үр зулбуулах үед үзүүлэх үйлчилгээ ба эмийн үйлчилгээ авах эрхтэй. Уг хууль нь шведийн иргэн, байнгын оршин суух зөвшөөрөлтэй, ажлын зөвшөөрөлтэй эсвэл Шведийн болон Европийн Холбооны аль нэгэн улсын визтэй хүмүүст үйлчлэхгүй.
Хүүхэд
18 наснаас доош насны хүүхэд бүрэн хөнгөлөлттэй эрүүл мэндийн үйлчилгээ, байнгын шүдний үйлчилгээг эмийн үйлчилгээний хамт авах эрхтэй. Хэсгийн эрүүл мэндийн төв (vårdcentral) Өвдсөн болон эрүүл мэндийн үйлчилгээ шаардлагатай байгаа хүн хэсгийн эрүүл мэндийн төвөөс тусламж авч болно. Хэсгийн эрүүл мэндийн төвд эмч болон сувилагчид ажилладаг. Стокгольм мужид 200 гаруй хэсгийн эрүүл мэндийн төвүүд (vårdcentral) байдаг. Хэсгийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдрүүдэд 8-17 цагийн хооронд ажилладаг. Ихэнх хэсгийн эрүүл мэндийн төвүүдийн хүлээн авах нь долоохоногийн зарим цагуудад нээлттэй байдаг тул цаг захиалахгүйгээр очих боломжтой юм.
Яаралтай эрүүл мэндийн үйлчилгээ
Хэсгийн эрүүл мэндийн төв хаалттай тохиолдолд та эсвэл танай хүүхэд өвдөх болон эрүүл мэндийн үйлчилгээ шаардлагатай үед хэсгийн яаралтай түргэн тусламжийн төв (närakut)-д хандах шаардлагатай. Хэсгийн яаралтай түргэн тусламжийн төв нь ажлын өдрүүдэд 17.00-22.00, амралтын өдрүүдэд 08.00-22.00 цагуудад ажилладаг. Tанд яаралтай түргэн тусламж шаардлагатай байгаа тохиолдолд эмнэлэгийн түргэн тусламжийн хүлээн авахаас тусламж авч болох ба танд түргэн тусламжийн машин хэрэгтэй бол 112 дугаар руу залгаарай.
Хувийн нууц хадгалах үүрэг
Эмнэлэгийн ажилтан болон орчуулагчид хувийн нууц хадгалах үүрэгтэй байдаг. Энэ нь эмнэлэгийн ажилтан болон орчуулагчид өвчтөний тухай цагдаад мэдэгдэх нь хууль бус гэсэн үг юм. Хэрэв цагдаа утсаар холбогдон хэн нэгэн хүнийг нэр зааж тухайн эмнэлэгт байгаа эсэхийг асуувал эмнэлэгийн ажилтан тийм эсвэл үгүй гэж хариулах ёстой. Хэрэв та эрүүл мэндийн үйлчилгээ авах гэж байгаа бол нэр, төрсөн огноо болон утасны дугаараа өгнө. Анх удаа эрүүл мэндийн үйлчилгээ авч байгаа бол та өвчтний дугаар [reservnummer] авах болно. Уг
дугаарыг хадгалж аваарай. Тэр нь танд баталгаатай эрүүл мэндийн үйлчилгээ авахад тусална. Хэрэв танд өмнө авсан өвчтний дугаар байсан ба тэр нь алга болсон бол нэр, төрсөн огноогоо дахин өгнө.
Орчуулагч [tolk]
Хэрэв танд эрүүл мэндийн үйлчилгээ болон шүдний эмчилгээ шаардлагатай байгаад швед хэл ойлгохгүй бол та орчуулагчийн тусламж авах эрхтэй. Энэ нь төлбөргүй байдаг. Хэрэв боломжтой бол үзүүлэхээсээ өмнө утасдаж орчуулагч шаардлагатай гэж мэдэгдэнэ үү. Орчуулагч
нь уулзалтын үед газар дээр байх эсвэл утсаар орчуулж болдог. Орчуулагч нь хувийн нууц хадгалах үүрэгтэй.
Эрүүл мэндийн шинжилгээ
Дараах эрүүл мэндийн төвүүдийн аль нэгэнд Швед улсад байгаа зөвшөөрөлгүй хүн нэг удаа эрүүл мэндийн шинжилгээ хийлгэх эрхтэй:
•Rissne vårdcentral (Рисснэ эрүүл мэндийн төв)
•Rinkeby vårdcentral(Ринкэбүи эрүүл мэндийн төв)
•Fittja Vårdcentral (Фиття эрүүл мэндийн төв)
•Valsta vårdcentral (Валста эрүүл мэндийн төв)
•Rågsved vårdcentral(Ругсвэд эрүүл мэндийн төв)
•Wasa vårdcentral (Васа эрүүл мэндийн төв)
Эрүүл мэндийн шинжилгээ нь төлбөргүй. Эрүүл мэндийн шинжилгээ хийлгэх нь өвчин илрүүлэх мөн Стокгольм мужийн эрүүл мэндийн төвийн тухай мэдээлэлтэй болох, мөн Халдварт өвчнөөс сэргийлэх эмчийн зөвлөмжийн дагуу шинжилгээ авах зорилготой юм.
Төлбөрүүд
Швед улсад эрүүл мэндийн үйлчилгээ нь татварын орлогын хуримтлалаар дамжин хөнгөлөлттэй байдаг. Өвчтөн эмчид үзүүлсний хураамжийг л төлнө. Хууль бусаар байгаа хүмүүс улс төрийн орогнол хүссэн хүмүүстэй адил хураамж төлнө. Хэсгийн эрүүл мэндийн төвийн эмчид үзүүлэхэд 50 крон, хэсгийн яаралтай түргэн тусламжид 200 крон төлнө. Эмнэлэгийн яаралтай түргэн тусламжид нэг удаа үзүүлэхэд 400 крон байна.
Эрүүл мэндийн үйлчилгээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.vardguiden.se/ undocumented-аас харах эсвэл 1177 дугаар руу залгаж швед хэлээр авч болно. Хэрэв танд яаралтай түргэн тусламж шаардлагатай байгаа бол 112 дугаар руу залгана уу.
Comments