Швeд улс дахь Монголчууд бидний амьдрал 1
- Bilguun Dulamsuren
- 17 juli 2015
- 11 min läsning
Байр орон сууц олох мөн түүнийг тойрсон элдэв шуугиан .... за сайн байцгаана у Монголчуудаа. Манай хуудсанд урьд н голцуу сэтгүүлчдийн нүдээр мөн гадний хүний нүдээр харагдсан, мөн хэтэрхий магтагдсан нийтлэлүүд орж байсаныг энд амьдардаг Монголчууд маань анзаарч байсан байх, Харин энэ удаад би дотор н амьдарч байгаа хүний хувьд бидний үнэн бодит амьдралийг чадан ядан бичихээр шийдлээ. Мөн Монголоос маань бас олон хүмүүс холбогдож наана чинь амьдрал ямар бэ, яаж байр сав олох уу ? ажил төрөл олоход хэцүү юу ? гэх мэт маш олон асуултууд асууж байгаа тэр бүгдийг бид тэгж байгаад дараа дараатай оруулнаа. та бүхэн бас санаа оноо байвал хэлээрэй . Харин энэ удаа байрний талаар асуудалийг хөндөе гэж бодлоо. За бүүр нойлоос эхлэе. Монголоос шинээр ирж байгаа хүмүүс энд ирээд яаж байр олох бэ гэж ? Та бүхэнд хэлхэд Орлоо.ком л гэж хэлье, энэ website дээр манай Монголчууд олон жилийн өмнөөс байр орон сууц, ажил төрөлөө элдвийн зараа тавиж ашиглаж ирсэн буянтай хуудас бий. тийшээ орход л түр хөл гараа олтол байр олдоно (бүр таньдаг хүнгүй бол шү дэ) Байрны үнэ хажуу өрөө 1 хүн 1500 Швэд крон буюу 400 000 орчим Монгол төгрөг болно. яг өнөөдрийн байдлаар 1крон 270 орчим төгрөг байна. (2014/05/25) Гэхдээ ганцаараа байна гэвэл 2500 аас 3000 орчим крон буюу 675 000 аас 700 000 орчим төгрөг байна. Сониноос эндхийн кронийг Монгол мөнгө руу шилжүүлсэн чинь нүдэндэ итгэхэд бэрх тоо гарч байгаа биз. Уг н дээхэн үед 200 гарантай л бсан чин одоо бүүр 270 нтр болчихож. Ерөнхий ханш н хажуу өрөө 2 хүн 3500 крон буюу 945 000 орчим төгрөг байдаг, Тэгэхээр жишээ н эхнэртэйгэ эсвэл нөхөртэйгээ ирж байга хүмүүс байрний мөнгөнд л сард 1 сая орчим төгрөг болно гэж тооцоолох хэрэгтэй болох н.. Дээрээс н зарим тог интэрнэт 200,300 кр нэмж авна. Харин хаа очиж манай Монголчууд энэ байрны үнийг олон жил тогтоон барьж байгаа. яг эндхийн байр хөлслүүлдэг ганц том site болоx Blocket.se дээр бол байрлалаасаа хамаараад карма өрөө 1 хүн 3500кр-оос 5, 6000 кр байгаа. Хотын төвийн шинэ 1 өрөө байр нтр бол 10000кр тэгээд доошоо дор хаяж 6000кр байна да. Шинээр ирж байгаа хүмүүст бүтэн байр олдоно гэж естой Уучлаарай . Яагаад гэвэл энд байр үнэхээр маш ховор. эндхийн статистик-ээс хархад доор хаяж 63000 орчим шинэ байр барьж байж хэвийн болно гэж үзэж байга юм байна, Гэхдээ энэ хэцүү л дэ. Өдөрт хэдэн мянган цагаач иргэд швэдийг зорьж ирж бга билээ дэ. Харин манай Монголд эсрэгээрэ орон сууц н бүр ихдэчээд бгаму хаашаа юм , Саяхан хүнээс сонсxод 500н мянгаар хотын төвийн 2 өрөө байраа арай гэж хөлслүүллээ гэж сонссон. Зарийн site-ууд руу ороод хархад битүү л байр хөлслүүлнэ гэсэн зар бна лээ дэ. Тэгсэн мөртлөө хүн амийнх н 70н % н гэр хороололд амьдардаг гээд байгаа. Үлдсэн 30н % н байраа бариад, хоорондоо хөлслүүлэx гээд үзээд байдимуу да .. За тэр ч яахав. Аан энд мөн насанд хүрсэн хүн бүхэн байрний оочэрт зогсох эрхтэй. Байр н ерөнхийдөө үнэгүй гэж хэлж болно. Сар бүрдээ тог цахилгаан, ус дулааныха түрээсийг төлөөд л асуудал гаргахгүй бол хэдэн үеэрээ амьдарсан ч болно. Гэхдээ энэ байр н чинийх гэсэн үг биш юм. Улс н бариад өгч байгаа байрыг хөлслөөс амьдарч байна гэхүү дэ. Хэзээ нэгэн цагт чамд байр хэрэгүй болсон үед байраа буцаагад л өгчихнө. Гэхдээ байртай болтлоо их зай бий. Оочэрын хувьд жаахан гайгүй хотынхоо төв рүү бол доор хаяж 15аас 20н жил зогсоно гэж байга. Та 18н нас хүрээд байрны оочэрт зогссон бол 35 хүрч байж л хүссэн газараа байртай болж болох н. Жаахан захдуу байр 5аас 10н жил, бүүр захдуу эсвэл хар халтарууд ихтэй газар бол 2оос 4 н жил зогсоод байртай болцон хүмүүс бас байнаа байна, ( Манай Монголчууд зарим н халтар гэж хэнийг хэлээд бнаа гэж бодож байж магадгүй, Халтар үндэстэн гэдэг н асар том маш өргөн хурээг хамруулж манайхан яриад бган. Иран Ирак, Афганистан, Турк, Узбэсктсан, Мароко, Энэтхэг, Туркмэнистан, Боливи , Чили , Сири гээд л Арабын нэлээн хэдэн орны , хар толгойтой бараг бүх хүмүүсийг л тэгээд байх шиг бга юм манайхан. Энд тэд нарийн ч олныг хэлэх үү. Зарим дүүрэгтээ бол нэг ч Швэд хүн бхгүй битүү халтартай тийм газарууд бас байнаа байна, Жишээ н Тэнста , Ринкебу , Алби, Фитяа гэх мэт нийслэлийн дүүрэгт швэд хүнгүй болцон газарууд бна гэхээр жаахан тиймэрхүү. Швэд хүмүүс н амьдарч байгаа газар н халтарууд ихсээд ирхээр үргээд л зугтаад швэд ихтэй газар лууга нүүчиж бга юм. Аргагүй дэ шашин шүтлэг, нийгмийн харилцаа , соел гээд тэс ондоо хүмүүс таарахад хэцүү байдаг биз. . Ер н бол хаа сайгүй дэ тэднүүс бол . Ингээд л хоноц хоноцдоо дургүй, Хонуулсан айл хоюуланд н дургүй гэгчээр бие биетэйгээ таарамж муутайхан тэгээд л амьдрах гээд л үзнэ ш ү дэ . Манайхний итгэмтийг хэлэх үү. Халтаруудийн хүн муутайг хэлэх үү. Олон ч Монгол байр сав , ажилсан цалин мөнгөн дээрэ хулхидуулж байга да тэд нарт, Гэхдээ олон хүн сайнтай муутай гэж мэр сэр сайн хүмүүс бий бий ) Дээрээс н оросууд, europe-ийн холбоонд саяхан элссэн CCCP улсаас гаралтай Югаслав , Латви Литви, Эстoни , Болгар ,Румин гээд энд бол битүү болж байна да. Монголоос минь хэд дахин ядуу Europe-ын холбооны улс гэж бас байнаа бн. жишээ н Руминчууд. Эндхийн metro-ний буудалуудийг эзэлчихсэн, хөнжил пүүгээтэйгээ, дээр үеийн эрээн цоохор алчууртайгаа, урт эрээн юбкатайгаа тэгээд л гуйлга хийгээд хэвтэж байгаа Руминчууд битүү болж байна. Виз ,хил хязгаар гэж байхгүй болохоор нааша жинхэнэ нүүдэллэж байна да. Эндхийн засгийн газарийн толгойн өвчин болж байх шиг байна да эд нар. Саяхан болсон europe-ын сонгуульд эндхийн үндсэрхэг үзэлтэй нам өндөр суудал авсан н эд нартай л холбоотой.. энэ тухай дараа тусдаа бичнээ. за эргээд байр л ууга орцгоое , жаахан хадуурчлаа. Байрны оочэрт зогсохийн тулд та эхлээд Швэдийн personnummer буюу 4н оронтой тоотой байх хэрэгтэй, Та одоо ажилын гэрээгээр ирсэн байга бол даруй бүртгүүлж байхад гэмгүй. Жилийн 220кр төлдөг байх. Оочэр чинь ахиж л байна гэсэн үг, энэ site руу яг одоо ороод бүртгүүлээрэй . www. Bostad.stockholm.se Ийшээ ороод нэг account нээгээд өөрийнхөө орлого, мөн хайж байга газар, мөн хэдэн өрөө гэх мэт тохиргоог хийхэд хайна.. Жилийнхээ орлогийг харин гайгүйхэн бичичээрэй, тэгэхгүй бол яг орлогонд ч таарсан хямдхан байруудийг л гаргаж ирээд байдийн бнлээ. 7 хоногт ядаж нэг ороод хайчиж байгаарай. Түрүүний хэлсэнчлэн захдуу газар бол гайгүй оочэртэи бга шү. Мөн korttid kontrakt буюу богино хугацааний байр гэдгийг н чагталчаарай, 3н сар 6н сарийн хугацаатай байрнууд бга, Асуудал гаргахуй, мөнгө төгрөгөө яс төлөөд яваад бвал ихэнх н цааш н тэр байраа бүр авчихдаг гэж flashback forum дээр бичсэн бн лэ. Ер н дундаж байрны хөлслөх үнэ н сард 1 өрөө байр 3000аас 4500 орчим. 2 өрөө байр 4000 аас 6000 орчим, 3н өрөө байр 5300 аас 7000н крон орчим л байна да . Аан мөн хувийн гэж хэлж болох siteууд бдаг, жишээ н www.Akelius.se , www.einarmattsson.se гэх мэт хувийн компаниудад та бас оочэрт зогсож болно. Аkelius бол байр н нэлээн үнэтэй 3н өрөө байр 9500 орчимоос л эхэлдэг юм байна лэ. Тэгээд дээрээс н Akelius spar konto буюу хадгаламж маягийн юм нээгээд тэндээ 40000аас дээш крон хадгалуулсан тохиолдолд fortur буюу байрны оочэрт зогсож байга хүмүүсийн урдуур н оруулж байр олгох үйлчилгээ байдаг юм бн лэ. Akelius бол өдөрт доор хаяж 5 н ширхэг байр байр байнаа гэж майл бол явуулдаг , Голцуу västerhaninge -д их байр гардаг юм шиг бн лээ. За тэгэд л www.Blocket.se гэж нэг нүсэр том швэдийн монофол ганцxан том зарын site гэж хэлж болхоор нэг site бий. тэндээс манайхан бас байраа олдог. тэнд бол харин дандаа andrahand буюу шууд hyresvard-ээс н биш хувь хүнээс байр хөлсөлж болно, Гэхдээ маш болгоомжтой л байхгүй бол хулхидуулна шүү, (дээрийн дурдсан үндэстэнд кк) Нэг сайн швэд хэлтэй хүнээр байр хайж байга ямар хүн гэдгээ сайн бичүүлж аваад л байраа хөлслүүлнэ гсн бүх хүмүүс рүү явуулчихаарай. 5 хүний нэг н эргэж холбогддог юм бн лэ шү уг н бол.. Болохгүй бол дээрээс н 3000 ч юму 5000кр bonus болгож өгье нтр гэвэл бүүр их чамтай холбогдох магадлалатай. Энд бол харин байраа хөлслүүлж байгаа бүх хүмүүс diposite буюу урьдчилгаа мөнгө гэж 1ээс 3н сар хүртэлх мөнгө авна да. бараг л заавал. Тэр н ч бас зүгээр юм шиг байгаа юм. Аль аль талдаа хариуцлагатай. хүний эд хөрөнгө эвдчихгүй амьдрахийг бодно, нөгөө хүмүүс н хохирохгүй. мөн байрний мөнгөө төлж чадхаа байчихдаг , тэгэхээр н тэр урьдчилгаа мөнгөнөөс суутгаад л баяртай гэдэг. Мөн дээрээс н амьдарч байгаа газрынха орцнуудаар нөгөө бичүүлсэн зараа kopy-дож аваад наагад байхад илүүдэхгүй. За тэгээд хэрвээ байраа олчихвол заавал гэрээ хийдэг юм шү. Хөлслөгч ,хөлслүүлэгч 2-ийн хооронд хийсэн цаасан ,юмуу аман гэрээ хаана ч хүчингүй. Хөлслүүлэгч этгээд заавал hyresvard-ээсэ зөвшөөрөл авдаг .Hyresvärden н чамайг зөвшөөрч байж одоо нэг хүчинтэй гэрээ болно. Гэхдээ andrahand-аар хөлслүүлж бга хүмүүс бараг тэндээс зөвшөөрөл авахгүй. Яагаад гэвэл байрны үндсэн үнэн дээр мөнгө нэмж хөлслүүлэх хориотой. Тийм болохоор нөгөө халтарууд чинь хоорондоо нэг гэрээ хийсэн болоод л мөнгө нэмээд хөлслүүлчинэ. Зөвшөөрөл авалгүй хөлслүүлсэнийг хар гэрээ гэж бга юм. дараа н асуудал үүсээд заргалдхад xаанаас ч юу ч олж долоохгүй. Хараар хөлслүүлсэн н мэдэгдвэл хөлслөгч ,хөлслүүлэгч 2 хоюулаа байрнаа хөөгдөнө гэж байгаа. Нэг муу арга зааж өгхөд ,хэрвээ та нар албан есны гэрээ хийгээгүй хараар шууд эзэнээсээ байраа хөлслөөд байж байтал , байрний эзэн гэнэт ирээд одоо байраа авая, дараа сард гар нтр гэвэл естой Уучлаарай гээрэй. Голцуу нөгөө халтарууд л тэгдийн.( Швэд хүмүүс бол хэзээ ч тэгэхгүй ,тэгэд ч тэгэж хар гэрээ нтр хийж оруулахгүй.) Тэд нар үнэхээр яаж ч чадахгүй, яагад гэвэл тэд нар hyresvard-дээ хэлж чадахгүй , хэлвэл байргүй болчих гээд байдаг, цагдаад хэлэх гэхээр өөрийг н та хүний өмч рүү дур мэдэн орж болохгүй, hyresvard -ээ ханд л гэдэг талыг баримталдаг . Тэгэхээр hyresvard н мэдээд байраа автал дор хаяж 3 н сар болноо л гэсэн үг. Харин та бүхэнд нэг муу юм зөвлөхөд - Хэрвээ байрний чи эзэн буур новшроод илүү мөнгө төгрөг нэхээд, эсвэл байргүй ядаж бхад чин хугацаанаасаа өмнө гар нтр гээд дарамтлаад байвал та хэдэн жил суусан ч хамаагүй илүү төлсөн бүх мөнгөө буцааж авах боломжтой шүү. Энд мэдээж карма өрөө хамаагүй, халтаруудаас бүтнээр н байр үнэтэй хөлслөөд хулхидуулсан хүмүүст хамаатай. Hyresnamnden гэж маш том эрх бүхий газар бий. тийш н өргөдлөө хэдэн сарын хэднээс ,хэдэн крон илүү төлсөнөө бичээд явуулчихад л болно. Мөн гадуур хараар мөнгө төлөөд оочэр дайрч байртай болдог гэсэн яриа байдаг, Ханш н жаахан захдуу 50, Hogdalen ,hagsatra skarholm хавиар бол 100, за тэгэд швэд ихтэй төв руугэ бол 200,250 нтр байдаг гэж сонссон. Мэдээж хууль бус шү. Харин хэзээ нэгэн цагт баригдсан тохиолдолд байраа хураалгаад мөнгө төлснөө баталж чадвал мөнгөө буцааж авах боломж байдаг гэсэн, гэхдээ ер н бол дэмий дэ сэтгэлд сэвтэй ... 2р сонголт. Хэрвээ танд доор хаяж 150 000 орчим крон , мөн тогтмол жилийн гэр бүлийн орлого 400 000 аас дээш , сүүлийн 3 н жил татвар төлсөн, кронофогдэн буюу өр барагдуулах газар бүртгэгдээгүй , өргүй байвал байрлалааса хамаарад та доод тал н 1 сая кроны үнэтэй байр худалдаж авч болох юм. Банк зээл өгөхдөө танаас авах гэж байгаа байрний үнийн дүнгийн 15н хувийг шаардана. мэдээж орлого, мөн өргүй асуудалгүй, нэр цэвэр байх шаардлага тавина да. Жишээ н 2 сая кроны үнэтэй байр байлаа гэж бодход дор хаяж 300н мянган кронтой байж бж тэр байрыг авах боломж нээгдэнэ, Сүүлийн үед харин тэр урьдчилгаа мөнгөө ч банкнааса зээлж болдог болцон гэсэн. Мэдээж маш өндөр шаардлага тавигдана . Эндхийн зарах байрнуудын бараг 95н хувь н зуучлагчийн гараар орно до. Зуучлагч н очоод зураг хөрөгийг н аваад дуудлага худалдаанд оруулна. Худалдан авагч нарт байрыг үзүүлээд танилцуулаад тэдээс эхэлж байгаа гэдгээ хэлнэ. тэгээд л 7 хоногийн дотор ирж сонирхсон хүмүүс ругэ мэссэжэээр тийм худалдан аваг тэд болголоо та үнээ нэмэх үү гэд л үнэ хаялцуулна да. Үнэ хаялтсах доод үнэ 10000кр. Гайгүй байрлалтай ,хураамж багатай ,талбай томтой байр нтр бол 1саяас эхэлсэн бол 2 сая ч болж магадгүй шү, Ер н бол 1 саяас 1 сая 600 юмуу 700 бол найдвартай өснө. Уг н болж өгвөл шууд эзэнтэй н уулзаад тэдэд эдэд авая гээд тохирчихвол зуучлагч н үйл ажилагаага зогсоочихдог л юм бн лээ. Худалдаж авах байр хамгийн том site н Hemnet.se буюу 2000 гаруй зуучлагч хамтарч ажилдаг site бна, за тэгэд л дүүрэг дүүрэгээрэ өөр өөр нэртэй site-ууд зөндөө бий дээ. За дээр шуугиан гэсний учир н манай Монголчууд байрний асуудлаар харин ч нэг сайн хэрэлдэнэ дэ нөгөө Орлоо.ком дээр. Хэн бичсэн н харагдахгүй болхоор тэгдиймү бас л зарим аймаар аймаар юм бичнэ шү. Анх ирж байгаа хүмүүс ч ширүүн, уур бухимдалтай ,эмзэгхэн байдгийг хэлэхүү. Манайхан нэг байр олхоороо (жишээ н 3н өрөө байр) доор хаяж 3 н гэр бүл амьдрана. Бас арга ч үгүй юм, Голцуу халтаруудаас олж авч байгаа байр болхоор жинхэнэ үнээсэ үнэтэй, 8аас 10000 орчим кроний байр олж аваад хажуудаа 2 гэр бүл 3аас 3500 орчим кроноор аваад амьдрах зарчимаар явна. Дээрээс н тог интэрнэт гээд ороод ирхээр дүндээ дүн болно. За тэгээд байр олсон н эзэн болчино, хөлслөлж байгаагаа дарамтлана. Архи дарс ууж болохгүй, гэрт хүн авчирч болохгүй , долоо хоногт 2 удаа гал тогоо жорлон баннаа цэвэрлэнэ. 9өө с хойш дуу чимээ гаргаж болохгүй, усанд орж болохгүй гэх мэт . Эндхийхэн ч их сүртэй . 9.30аас хойш гүйгээд , пижигнээд, усанд ороод байвал доороос хана паар нүдээд л ядаргаатай. Өнгөц хархад нэг ийм байгаа юм. . Харин жаахан цаашлуулад хархийн бол энд чинь том хариуцлага явж бга юм шү. Байр авч явна гэж бас тийм ч амар биш, Дуу чимэ гаргаад архидаж зодолдоо байвал эндхийн хүмүүс чинь үүргээ янзын сайхан биелүүлэд цагдаа дуудчихна. Цагдаа цааш н дүүрэг рүү н мэдэгдээд арай гэж олж авсан байрнааса бүгдээрээ хөөгдөх аюултай болж бгаа юм. Бичиг баримтгүй нтр бга бол хүсэх юм биш. Энийг н манайхан ойлгохгүй сайн хэрэлдэнэ дэ. Хүүхэдтэй хүн хажуу өрөө олж орход маш хэцүү . Эндхийн монголчууд ч угаасаа зарим н хүүхэдтэй хүн авахгүй гээд зар тавичихна. Тэгээд л бөөн хэрүүл. Чи хүүхэдгүй юму, хүүхэд ад үзээд чи өөдлөгхүй гэж мэгээд л цааш н урсгана. Хүүхэдтэй хүн авчихаар хүүхдүүд л болсон юм хойно гүйж харайна, хана обой г н урна ,юм зурна эрээчинэ. Эцэг эх н хүүхдээ зодно,зодохоо байг гэхэд л байрний эзэн рүү хандаж чи яах гэж тэгсийн яаж бган гэд л хүүхэд рү гээ хашгирч өгнө дө. Байрний эзэн болхоор наад хүүхэддэ хэлээч , ингэд бн тэгэд бн гэд л асуудал үүснэ дэ. Карма өрөө хөлсөлж байгаа хүмүүс ч яахав тэгэд л гайгүй байр олхооро гарад л явчина, ямар ч хариуцлага хүлээнэ гэж байхгүй. Харин нөгөө байранда үлдсэн эзэн болхоор хамаг хариуцлага дээр л унана да. Жинхэнэ байрний эзэндээ байраа өгөх болхоор нөгөөдүүл н жинхэнэ новширчино. Diposite буюу барьцаанд тависан мөнгөнөөс н хүссэнээрэ суутгана. Бас арга ч үгүй юм. Цаад hyresvärd н угааса ирж байраа авахдаа үзлэг хийж дутуу, эвдсэн бүх зүйлүүдийг санаанд оромгүй өндөр үнээр бодож төлүүлдэг юм бн лэ. Плитка-ний нэг юм шардаг хавтгай төмөр л гэхэд 2500кр, обой урагдсан байвал тэр чигээр н солино дээрээс н ажилын хөлс. хаалга цөмөрсөн байвал бас бүтнээр н солино. 4500крон гэх мэт. Дээрээс н байрнийхаа мөнгө өгөх болхоор н унжнаа, хэд хоногоос өгчие тэхүү, Хамаг мөнгөө Монгол руу хамаад явуулцан чинь мөнгөгүй болчлоо нтр гээд л . Ерөөсөө толгойд н хариуцлага гэж юм суугаагуй бдаг юм шиг бган зарим нөхдүүд,. Байрний мөнгийг сар бүрийн сүүлийн өдөрөөс өмнө яг л төлсөн байх естои байрний эзэн бол. Тэгэхгүй л бол эхлээд 50кр нэмэгдээд сануулга маягийн захиа ирнэ, тэгээд л дараа н нөгөө айхтар Кронофогдэн гэгч газар л уу чинь явуулчина шүү дэ. Кронофогдэн буюу өр барагдуулах газар бүртгэлд орчвол тэгэд л чиний амьдрал зогсоно гсн үг бараг л. өр зээл. дараа төлбөрт утас, дахиад байранд орно нтр гэж санасний гарз.. Энд ,хүн бүр төлбөр тооцоо тал дээрэ маш хариуцлагатай байхыг амьдрал угаасаа заагад өгнө. Цаг тухайд н л бүх төлбөр тооцоогоо хийx н маш чухал гэдгийг манайхан ойлгохгүй, бас хэнэггүй... Байрнийхаа мөнгийг цааш н төлөхдөө байнга хоцорч төлөөд байвал найдваргүй хөлслөгч болчиж бга юм, Тэгээд л жоохон өө гаргахийг алдахгүй тэр н дор н л байрнаас н хөөчихнө.. Энэ мэтийг ойлгохгүй хэрүүл их гарна да. Энэ бүгдийг естой юм үзэж байж л , 1рт карма өрөөнд буюу айлын хажууд , тэгээд andrahand-ийн байранд , тэгээд өөрөө байр аваад хүнд хөлслүүлээд эцэст н hyresvärd-дээ хураалгаж байж л ойлгоно доо гэж. Мөн ч их урт хугацаа шү. Тэгэхээр шинээр ирсэн хүмүүс ойлгохгүй ,тэгж уурлаж бухимдаж хэрүүл хийх н бас аргагүй юм да.Гэхдээ энд мэдээж бүх монголчуудыг хоорондоо таардагүй гэвэл бас гүү л дэ. Өчнөөн жил айл хамар явчихсан, хаана ч явсан нөгөө хэдэн байргүй хэдийгээ дагуулаад л явж байдаг естой үхсэн ч сэхсэн ч хамтдаа гэдэг шиг явдаг сайхан гэр бүлүүд бас байнаа бна. . Энэнээс хойш жаахан ч гэсэн үе шатуудыг мэддэг болсон юм чинь дор дороо хариуцлагатай , бие биэнээ хүндэлж эвтэй найртай амьдардаг юм шүү Монголчуудаа. Хаана ч гэсэн өчүүхэн жижиг зүйлд ч гэсэн Монгол гэсэн нэрээ бодож явууштай шүү. Монгол гэхээр найдвартай, найрсаг ,итгэлтэй ,тусч хүмүүс байдаг гэж ойлгуулахын тулд дор бүрнээ хичээж явдаг юм шүү. За энэ хүрээд байрний тухай бичвэрээ зогсоое, Дараагийн удаа швэд улсын бодит амьдралын тухай бичнээ, Түр бaяртай буюу vi ses senare гэж....
Comments