Буцаах шийдвэрийг нэн даруй хэрэгжүүлэх заавар
- Bilguun Dulamsuren
- 18 juli 2015
- 2 min läsning
Хэрэв танд өөрийгөө хамгаалуулах шаардлага эсвэл Швед улсад үлдэх өөр шалтгаан байхгүй нь илэрхий бол Цагаачлалын алба буцаах шийдвэрийг нэн даруй хэрэгжүүлэхээр (шууд буцаах) шийдэж байна. Та ийм шийдвэр авсан бол Швед улсаас нэн даруй гарах ёстой.
Таны буцаах шийдвэр нь нэн даруй хэрэгжих ангиллаар гарсан бол та Шенгений гэрээнд нэгдсэн орнууд руу 2 жилийн хугацаанд дахин нэвтрэх хориотой боллоо гэсэн үг.
Буцаах шийдвэр нь голдуу 4 жилийн хугацаанд хүчинтэй. Энэ хугацаанд Швед рүү буцаж ирсэн тохиолдолд таныг дахин улсаас гаргах (avvisning eller utvisning) болно. Ингэсэн тохиолдолд та хэргээ шинээр авч хэлэлцүүлэх эсвэл Цагаачлалын албанаас дэм туслалцаа авах эрхгүй болно.
Шийдвэрийг хүлээн зөвшөөрөх
Та шийдвэрийг давж заалдаагүй нөхцөлд шийдвэртэйгээ танилцсанаас 3 долоо хоногийн дараа энэ нь хүчин төгөлдөр болно. Түүнчлэн та шийдвэрийг хүлээн зөвшөөрч байна гэдгээ nöjdförklaring (хүлээн зөвшөөрсөнөө тунхаглах) хэмээх бичгэнд гарын үсэг зуран мэдэгдэж болно. Ингэсэн нөхцөлд та давж заалдаж болохгүй ба Шведээс явахад бэлтгэнэ.
Шийдвэрийг давж заалдах
Шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол танд давж заалдах эрх бий хэдий ч Шведээс гарах шаардлагатай хэвээр байх болно. Давж заалдах гэдэг нь та Цагаачлалын албаны шийдвэрийг шүүхээр хэлэлцүүлэх хүсэлт гаргахыг хэлнэ. Давж заалдах өргөдлөө та Цагаачлалын албанд илгээнэ. Өргөдөлөө шийдвэр хүчин төгөлдөр болж эхлэхээс өмнө буюу өөрөөр хэлбэл та шийдвэртэйгээ танилцсан өдрөөс 3 долоо хоногийн дотор тус албанд өгсөн байх ёстой.
Эхлээд Цагаачлалын алба таны давж заалдах өргөдөлтэй танилцаж шийдвэрээ өөрчлөх эсэхээ шийднэ. Цагаачлалын алба шийдвэрээ өөрчлөхөөргүй бол давж заалдах өргөдөлийг тань дараагийн шатанд буюу Цагаачлалын шүүхэд илгээнэ. Гадаад дахь шинэ хаягаа өгөхийг бүү мартаарай, ингэснээр шүүхийн шийдвэрийг тэр хаяг руу тань илгээх болно.
Хэрэв та бодлоо өөрчлөн, давж заалдахаа болихоор шийдвэл Цагаачлалын албанд няцаасан шийдвэрийг нь хүлээн зөвшөөрч буйгаа мэдэгдэж болно. Энэ нөхцөлд шүүх давж заалдах өргөдөлийг тань авч хэлэлцэхгүй.
Комментарии