top of page

Европ-Монголын нийгэмлэг

  • Skribentens bild: Bilguun Dulamsuren
    Bilguun Dulamsuren
  • 18 juli 2015
  • 1 min läsning

Европ-Монголын нийгэмлэгийн /Европ дахь Монголчуудын байгууллагуудын хамтын ажиллагааны нэгдэл/энэ удаагийн цахим хурал 2014 оны 01 сарын 06-ны өдөр амжилттай боллоо. Цахим хуралд Британи, Швед, Португал, Бельги, Герман, Дани, Франц,Ирланд,Голланд, Австри зэрэг орнуудад байгаа Монголчуудын 12 байгууллагын төлөөлөл оролцлоо. Унгар, Франц, Чех, Швейцарь, Норвеги,Австри Швед зэрэг улсуудад байгаа зарим Монголчуудын байгууллагын төлөөлөл ажлын байдлаас хамааран оролцож чадаагүй боловч хамтран ажиллахаа илэрхийллээ. Европ дахь Монголчуудын байгууллагууд хамтдаа хөгжиж, Монголчуудынхаа эрх ашгийг хамгаалах, тодорхой үйл ажиллагааг нэгдэж зохион байгуулах тал дээр саналаа нэгтгэн, зохион байгуулж ажиллахаар боллоо. Нийгэмлэгийн тэргүүнээр Швед дэх Монголчуудын Үндэсний холбооны тэргүүн Н.Номун-Эрдэнэ, дэд тэргүүнээр Британийн Монголчуудын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Ж.Өнөрмаа, Голландын Монголчуудын Өлзий холбооны тэргүүн Д.Янжиндулам нарыг улираан сонгосон бөгөөд дотоод зохион байгуулалт хариуцсан Ерөнхий нарийн бичгийн даргаар Ч.Солонго томилогдлоо. Европ дахь Монголчуудын хамтын ажиллагаа улам өргөжин тэлж байгаад баяртай байна.


 
 
 

Comments


Featured Posts
Recent Posts
Archive
Search By Tags
Follow Us
  • Facebook Basic Square
  • Twitter Basic Square
  • Google+ Basic Square

© 2015 by Sainbat Tsoodol

 

  • Facebook Round
  • Twitter Round
  • YouTube Round
  • LinkedIn Round
bottom of page