Мэндчилгээ
- Bilguun Dulamsuren
- 18 juli 2015
- 1 min läsning
Шведийн Вант улсад Монголчуудын байгууллага үүсэж хөгжсөний 5 жилийн ойн баярын мэндийг хүргэж байна. Одоогоос 5 жилийн өмнө буюу 2009 онд Швед улсад Монголчуудын анхны албан ёсны Монголчуудын Холбоо хэмээх олон нийтийн үүсгэл санаачилгын байгууллага байгуулагдаж, түүхэн цаг хугацаанд оноо,алдаатай явж ирсэн боловч Швед дэх Монголчуудын Үндэсний Холбоо энэ байгууллагынхаа суурийг хадгалан Швед улсад ажиллаж амьдарч байгаа Монголчуудынхаа төлөө гэсэн нэгэн үзүүрт сэтгэлээр үйл хэргээ боломж бололцоондоо тулгуурлан үргэлжлүүлж ирлээ. Швед дэх Монголчуудын байгууллагыг үүсгэн санаачилсан, үе үеийн идэвхитэн гишүүд, тэдний гэр бүлийнхэн, хамтран ажиллагч, дэмжигч байгууллага ,хувь хүмүүст болон Швед дэх Монголчууддаа холбооныхоо хамт олны нэрийн өмнөөс болон хувиасаа баярын мэндчилгээ дэвшүүлж байна.
Comments