ОЮУНЛАГ ОРШИХУЙ-ШВЕД УЛСАД
- Bilguun Dulamsuren
- 18 juli 2015
- 1 min läsning
Оюунлаг оршихуй хэмээх утга төгөлдөр нэртэй оюун ухааныг дээдлэх зорилготой цуврал уулзалт ярилцлагыг Британи улсад байгаа Монголчууд маань зохион байгуулаад явж байгаа билээ.Швед улсад байгаа бид ч энэ сайхан оюунлаг бүтээлч үйлсийг эндээ түүчээлэн явуулахаар болж, анхны зочноор оролцох сансар,хиймэл дагуулаар "өвчлөөд" төсөл хэрэгжүүлж эхлээд байгаа Набар хэмээх Ц.Нандинбаатартай уулзалт ярилцлагын өмнө "бие халаах" ярилцлага хийсэнээ хүргэж байна. Монголчууд бидэнд бол сансар гэхээр Ж.Гүррагчаа баатар л санаанд буудаг л даа. Сансарыг яагаад сонирхох болов оо? Набар: Миний хувьд ч сансар гэхээр Ж.Гүррагчаа баатар санаанд ордог. Харин түүнээс хойш бид бүхэн сансраас хол байлаа. 2006 оноос сансар, хиймэл дагуулын талаар ихэд сонирхох болсон. Энэ нь бидэнд ч энэ салбарт оролцох боломжтой гэдгийг мэдсэн болохоор тэр л дээ. Холын мөрөөдөл болгоод харж байх биш, оролцоод явах хүсэл төрсөн юм.
Comments