top of page

Та цагаачлал хүсэгч байх хугацаандаа хэрхэн дадлага хийх вэ

  • Skribentens bild: Bilguun Dulamsuren
    Bilguun Dulamsuren
  • 18 juli 2015
  • 1 min läsning

Та Шведэд цагаачлал хүсэгч байх хугацаандаа ямар нэгэн компани, байгууллага дээр дадлага хийж болно.

Аль нэгэн газар дадлага хийх нь таны хувьд Швед дэх ажлын талбартай танилцах, мөн швед хэл сурах сайн арга байж болох юм. Дадлага нь танд шинэ мэргэжилд суралцах эсвэл өөрийн мэргэжлийн чадавхийг гүнзгийрүүлэх боломж өгнө. Энэ нь танд Шведэд оршин суух эрх авсны дараа эсвэл та өөрийн эх орон руу буцсаны дараа нэмэр болж магадгүй юм.

Та Цагаачлалын албыг дадлагын газрыг зөвшөөрч, ажил олгогчтой гэрээ хийсний дараа дадлага хийж болно. Ингэснээр та зөвхөн чиглэл, дэмжлэг аваад зогсохгүй мөн хэрвээ дадлагын газар дээр осол гарвал даатгуулсан байх шаардлагатай холбоотой юм. Та дадлага хийх хугацаандаа Цагаачлалын алба дээр очих, өмгөөлөгчтэйгээ уулзах, өвчлөх эсвэл хүүхдээ асрахтай холбогдуулж чөлөө авах эрхтэй. Та дадлага хийх хугацаанд цалин авахгүй.

Танд дадлагын тухай асуух зүйл байвал эсвэл та дадлагын ажил хиймээр байгаа бол өөрт хамаатай Харьцах нэгжтэй холбоо барих хэрэгтэй.


 
 
 

Kommentare


Featured Posts
Recent Posts
Archive
Search By Tags
Follow Us
  • Facebook Basic Square
  • Twitter Basic Square
  • Google+ Basic Square

© 2015 by Sainbat Tsoodol

 

  • Facebook Round
  • Twitter Round
  • YouTube Round
  • LinkedIn Round
bottom of page