top of page

ШВЕД ДЭХ МОНГОЛ ХҮҮХДҮҮДЭД ЗОРИУЛАН МОНГОЛ ХЭЛНИЙ НОМ ХЭВЛЭГДЛЭЭ

  • Skribentens bild: Bilguun Dulamsuren
    Bilguun Dulamsuren
  • 18 juli 2015
  • 1 min läsning

Швед дэх Монгол хүүхдүүдийн эх хэлний боловсролд зориулсан “ЭХ ХЭЛ СОЁЛОО ЭРХЭМЛЭЕ” хэмээх нэртэй унших бичгийн ном хэвлэгдэж, эхний ээлж нь Швед

улсад ирлээ. Энэхүү номыг Швед улсад ажиллаж, амьдарч буй яруу найрагч, сэтгүүлч Банзрагчийн Энхтуяа, Батчулууны Энхтуяа нар Монгол Улсаас Шведийн Вант Улсад суугаа Элчин сайдын яам, Швед дэх Монголчуудын Үндэсний Холбоо болон бусад эрдэмтэн, зохиолч, хувь хүмүүсийн оролцоо, дэмжлэгтэйгээр бүтээсэн бөгөөд Швед улсад ажиллаж, амьдарч буй 4000 гаруй монгол иргэдийн бага насны болон тус улсад төрсөн хүүхдүүд нь орчин нөхцлөөсөө шалтгаалан эх хэлээ тэр бүр сурахгүй, эзэмших бололцоо хомс байдаг нөхцөл байдлыг харгалзан эдгээр xүүxдийн нас, сэтгэxүй, xэлний онцлогт нийцүүлэн Швед улсад монгол хэлийг сурахад илүү дөхөмтэй, ойр байлгах үүднээс Монгол, Шведийн нийгэм, түүx, соёлын онцлог байдлыг тусгасан судалгааны шинж чанартай, харьцуулсан орчуулга бүхий байдлаар боловсруулагджээ. Гадаадад ажиллаж, амьдарч, суурьшиж байгаа монгол иргэдийн тоо нэмэгдэхийн хэрээр тэдгээрийн хүүхдүүдийн монгол хэлний боловсролд анхаарах зайлшгүй шаардлага урган гарч байгаа өнөө цаг үед Шведэд амьдарч буй хүүхдүүдэд зориулан гаргаж буй энэхүү номыг хэвлүүлэх санхүүжилтийн асуудлыг Боловсрол, Шинжлэх ухааны яамнаас шийдвэрлэсэн нь гадаадад байгаа монгол хүүхдүүдийн монгол хэлний боловсролд төрийн зүгээс хөрөнгө оруулж буй чухал ач холбогдолтой ажил болсныг энэ дашрамд тэмдэглэж байна.


 
 
 

Comentários


Featured Posts
Recent Posts
Archive
Search By Tags
Follow Us
  • Facebook Basic Square
  • Twitter Basic Square
  • Google+ Basic Square

© 2015 by Sainbat Tsoodol

 

  • Facebook Round
  • Twitter Round
  • YouTube Round
  • LinkedIn Round
bottom of page