Швед хүний нийтлэг зан ааш
- Bilguun Dulamsuren
- 18 juli 2015
- 1 min läsning
Ааш зангийн хувьд уур амьсгалаасаа ч болдог юм уу латин америкчууд, итали, испаничуудтай харьцуулахад жаахан хүйтэндүү гэхдээ л ёстой хорхойд хоргүй хүмүүс. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл ямар ч швед хүн хүмүүсээс жаахан зай бариад байдаг ч хэнд ч гэм хортой зүйл хийхгүй эргэн тойрондоо байгаа хүмүүсийн эрх чөлөөг дээд зэргээр хүндэтгэдэг. Заримдаа бүр энэ нь хэтрэх гээд швед хүний занг мэдэхгүй хүнд бол муухай хүйтэн хөндий эсвэл их зантай юм шиг ч сэтгэгдэл төрж болзошгүй. Харин чи цаад хүнээс хэрэгтэй зүйлээ асуувал их уриалгаханаар бүх зүйлийг нэгд нэгэнгүй өчүүхэн ч төвөгшөөлгүй бүр үнэн сэтгэлээсээ тайлбарлаад өгнө. Оюутан байхад манай програм олон улсын програм байсан болоод ч тэрүү их олон үндэстнээс бүрдсэний ихэнх нь Америкчууд байлаа. Америкчууд бол их нээлттэй хаа явсан газраа дуу шуу болоод л ойлголцож нөхөрлөхөд арай дөхөмтэй. Ангид маань ердөө ганцхан л швед охин байсан.
Comments