top of page

ШВЕДИЙН ЗАСГИЙН ГАЗАР АЖИЛЛАХ ХҮЧНИЙ ШИЛЖИХ ХӨДӨЛГӨӨНД ТАВИХ ХЯНАЛТАА ЧАНГАТГАНА

  • Skribentens bild: Bilguun Dulamsuren
    Bilguun Dulamsuren
  • 18 juli 2015
  • 1 min läsning

Швед улсын Шилжих хөдөлгөөний асуудал эрхэлсэн сайд Тобиас Биллстрөм-ийн мэдэгдсэнээр тус улсад хөдөлмөр эрхлэж буй цагаач иргэдэд тавих хяналтыг чангатгах талаар Шведийн Засгийн газраас авах зарим арга хэмжээний тухай шийдвэрийн төслийг өнөөдөр Шведийн Парламентад өргөн бариад байна. Эдгээр арга хэмжээний зорилго нь Швед улсад хөдөлмөрийн гэрээгээр ажил эрхлэж буй цагаач иргэдийн эрх ашгийг хамгаалах, ажил олгогчдын зүгээс одоо мөрдөгдөж буй хууль, тогтоомжийг зүй бусаар ашиглах, улмаар цагаач иргэдийн эмзэг нөхцөл байдлыг нь далимдуулан хөдөлмөрийг нь мөлжих явдлыг таслан зогсооход чиглэгдэж байгаа ажээ. Энэхүү шийдвэр батлагдсанаар Шведийн Шилжих хөдөлгөөний байгууллага буюу Монголчуудын хэлж заншсанаар Цагаачийн байгууллага нь тус улсад хөдөлмөр эрхлэж буй цагаач иргэдэд хяналт тавих, тэдгээрийн хөдөлмөр эрхлэх зөвшөөрөлд заасан нөхцөл, шаардлагыг хангаж буй эсэх, авч буй цалин хөлс нь хөдөлмөрийн гэрээгээр заасан хэмжээтэй нь нийцэж буй эсэхийг шалгах эрхтэй болох юм байна. Мөн Шведийн Шилжих хөдөлгөөний байгууллагаас ажил олгогчдод тавих хяналт шалгалтыг нэмэгдүүлж, ялангуяа хөдөлмөрийн гэрээгээр цагаач ажилтан авах зорилгоор хуурамч мэдээлэл бүрдүүлэн өгсөн ажил олгогч, аж ахуйн нэгжүүдэд хариуцлага тооцох аж.


 
 
 

Comentarios


Featured Posts
Recent Posts
Archive
Search By Tags
Follow Us
  • Facebook Basic Square
  • Twitter Basic Square
  • Google+ Basic Square

© 2015 by Sainbat Tsoodol

 

  • Facebook Round
  • Twitter Round
  • YouTube Round
  • LinkedIn Round
bottom of page